Чингисийн талбайгаас 31-ний орой иргэдэд 28 автобус үйлчилнэ

imagesНийслэлийн тээврийн газраас иргэдийн төв талбай дээр ирж он гаргах болсонтой холбогдуулан 31-ний орой Чингисийн тайлбайгаас 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр төлөвлөжээ.

Тодруулбал, энэ сарын 31-нд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний дараа талбайн гурван талд А, B, C зогсоолуудыг ажиллуулах бөгөөд А зогсоол буюу талбайн урд талын үндсэн зогсоолоос есөн автобус зүүн чиглэлд, B зогсоол буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хойд талаас баруун болон урд чиглэлд 14 автобус, С зогсоол буюу Соёлын төв өргөөний хажуу талаас хойд чиглэлд 5 автобус үйлчлүүлэх юм байна. Эдгээр автобуснууд шинэ шинэ жилийн цэнгүүн дууссаны дараа ойролцоогоор 00:30 цагаас хойш иргэдийг тээвэрлэх ажээ.

index

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …