Шинэ жилийн цэнгүүний үеэр 20 чиглэлд автобус үйлчилнэ

Он солигдох мөчид хотын төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүн болно.  Энэ үеэр нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний автобуснуудыг Чингисийн талбайн 3 талд түр зогсоохоор нийслэлийн Тээврийн газраас төлөвлөжээ.  Шинэ жилийн үдшийн цэнгүүн 22:00 цагаас эхлэн 00:00 цагаас өндөрлөх юм. Төв талбайд цугласан иргэддээ зориулан нийтийн тээвэр 00.30 цагаас Чингисийн талбайгаас  20 чиглэлд 23 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Эдгээр автобуснууд нь Чингисийн талбайн баруун талд, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд буюу А зогсоол, Чингисийн талбайн урд В зогсоол, Чингисийн талбайн зүүн талд буюу Соёлын төв өргөөний урд С зогсоолоос  иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …