Ойрын өдрүүдэд их хэмжээний усархаг бороо орох төлөвтэй байгаа тул нийт ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжилж, үерийн аман дээр буусан айлуудыг хугацаа алдалгүй нүүхийг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. Үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрийн эрсдэлтэй хэсэгт зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж байгаа юм. Тохиолдож болох эрсдэл, аюулаас хамтдаа урьдчилан сэргийлж, их хэмжээний усархаг бороо орох үеэр анхаарал болгоомжтой байхыг нийт ард иргэддээ сануулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Санал болгох мэдээ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно
Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …