Монголтой холбоотой, Монголыг сонирхдог германчуудаас “Ингэн нулимс” киног үзээгүй хүн бараг үгүй болов уу. Манайхны талаар ярихдаа “Ингэн нулимс” киног заавал дурддаг. Энэ киноны найруулагч Д.Бямбасүрэнтэй Берлин хотноо уулзсан юм. Тэрбээр Мюнхений Телевиз, киноны дээд сургуулийг дүүргэсэн бөгөөд “Ингэн нулимс” кино зөвхөн Оскарт нэр дэвшсэнээс гадна Баварийн телевизийн шагнал, Баварийн шилдэг киноны шагнал, “Directors Guide of America Award”, Германы Киноны шагнал зэргийг хүртсэн. Харин “Шар нохойн там” киногоороо Германы Үндэсний Кино Академийн “Алтан Лола” шагнал” авсан юм. Д.Бямбасүрэн нь Оскарт нэр дэвшсэн Монголын цорын ганц найруулагч гэдгийг дурдах нь зүйтэй байх. Түүнээс сүүлийн үед яагаад чимээгүй болсон талаар асуухад “Ээжийн ажил хийгээд завгүй байгаа” хэмээн тайлбарласан юм.
-2005 онд та “Ингэн нулимс” киногоороо Оскарт нэр дэвшиж, Холливудын оддын хамт “Кодак” кино театрт мөр зэрэгцэн зогсож байсан тэр үеэ эргэн нэг дурсаач.
-Яахав дээ, тэр үед би чинь оюутан байсан шүү дээ. Оюутан хүн ямар байдаг билээ. Хоол, байрныхаа мөнгийг яаж олох вэ гээд л өдөр нь сураад л, орой нь ажил хийдэг байсан үе. Тийм том, нэр хүндтэй юм руу орчихлоо шүү гээд л учиргүй бодоод байгаагүй. Тэр үеийг эргэн дурсахдаа ч би тэгж их омогшоод, бардаад байдаггүй. Мэдээжийн хэрэг богинохон хугацаанд болж өнгөрсөн боловч маш хурц сэтгэгдэл үлдээсэн мөч байлаа. “Кодак” кино театрт, Оскар гардуулах ёслолын ажиллагаанд оролцоод явж байхад хоёр гурван ч удаа намайг сандаргасан гэх тийм тохиолдол гарсан. Хүмүүстэй юм ярьж байгаад л эргээд харахад маш танил царай харагдана. Тэгээд л сандраад толгой дохино.
-Нөгөө телевизээр кино байнга гардаг дэлхийн нэртэй жүжигчид бүр танил хүн шиг харагдаад уу?
-Тийм. Ер нь бол нөгөө хүршгүй, халдашгүй хол байсан хүмүүс чинь бидний л адил, бие биетэйгээ наргиа наадам хийгээд л явж байсан.
-Оскарт нэр дэвшээд “Кодак” кино театрын тайзан дээр зогсоод нэрээ дуудуулж байхад ямар санагдаж байв?
-Тэр үед би Леонардо де Каприог л их өрөвдсөн. Мань хүн шагналд нэр дэвшигчдийн нэрийг танилцуулсан. Тэгээд миний нэрэн дээр ирээд хэлэх гэж нэлээд гацхад нь би дагаад бүр сандарчихсан. Бусад нэрүүдийг торохгүй уншсан. Харин миний нэрийг… дэлгэрэнгүйг энд дарж уншина уу!