Бөмбөгөрийн гүүрэн гарц ирэх долоо хоногт бүрэн ашиглалтанд орно

Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарцыг барих ажил эхэлсэн. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын доогуур явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан хайс хийж байна. Ирэх долоо хоногт Улсын комисс гүүрэн гарцыг хүлээж авснаар гүүр бүрэн ашиглалтад орно гэж НХМОНХХ-ээ мэдээллэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий хяналтын сонсголын зар

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 09 дүгээр …