Анхаар! Хуурамч юань гүйлгээнд ихээр орж ирэх болжээ

indexИргэдийн анхааралд! Манай улсын иргэдээс БНХАУ-д зорчих, худалдаа наймаа хийхэд юань солиулах үйл ажиллагаа идэвхэжсэн холбогдуулан хуурамч юань гүйлгээнд орж ирэх болов.

Цагдаагийн байгууллагад БНХАУ-д зорчин буцаж ирсэн иргэд хуурамч юань худалдаж авсан талаар гомдол гарган шалгуулах хүсэлт гаргах явдал нэмэгдэж байна.

“Найман шарга” төвд байрлах валют солих цэгт үйлчлүүлсэн иргэдийн сольсон валютаас 6000 орчим хуурамч юань илэрсэн хэргийг ЧДЦХ шалгаж байна.

Иймд иргэд та бүхэнд Эрүүгийн цагдаагийн газраас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Худалдан авсан юанийнхаа сери дугаарыг бүртгэх, бичиж авах болон гар утсандаа бэхжүүлэх,
  2. Их хэмжээний юаниар арилжаа наймаа хийхдээ баталгаатай банк болон санхүүгийн байгууллагаар төлбөр тооцоогоо хийж байх,
  3. Таксинд болон жижиглэнгийн наймаа хийхдээ худалдагч, жолооч болон харьцаж байгаа хүнийхээ дүр төрх байдлыг сайн таньж авч, үйлдлийг нь хянаж болгоомжтой харьцах,
  4. Хариулт мөнгө, мөнгөн дэвсгэртийг байнга шалгаж авахдаа нууцлалын зэрэглэл усан хээ байгаа эсэхийг үзэж шаардлагатай бол шалгагч машинаар шалгах,

Жинхэнэ валютыг хуурамчаас ялгаж сурах зохих мэдлэгтэй байх

yuanshalgah_tod

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …