Татварын биелэлт сайн гарсан ч машины дугаараас болж саад бэрхшээл их учирчээ

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бо­хирд­лын төлбөр хураах ажил гуравдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 31-нийг хүртэл явагдаж дууслаа.
Энэ хугацаанд татварын газрууд төлөвлөгөөгөө бие­лүүлж ажилласан байна. Харин энэ сарын 10-наас эхлэн 14 хоногийн хуга­цаанд хяналтын үзлэг шалгалт хийхээр бол­жээ. Энэ ажлыг шинээр байгуу­лагдсан “Дүн­жингарав” ху­далдааны төвийн талбайд явуулах болсон аж.

Өнгөрсөн жилүүдэд хя­налтын үзлэг шалгалтыг тоос шороо бужигнасан, зай талбай багатай газар хийдэг байсан бол энэ удаа Европ стандартад нийцсэн, гаднах зогсоол талбай сайтай га­зар хийхээр болсныг Нийс­лэлийн татвар хураах төв комиссоос мэдээллээ.

Хуульд зааснаар авто тээв­­рийн хэрэгслийн албан тат­вар болон агаарын бо­хирд­­лын төлбөрийг авто машин эзэмшигч бүр жилд нэг удаа зургаадугаар са­рын 1-ний дотор төлөхөөр заасан байдаг.
Харин зур­гаа­ду­гаар сарын 1-нээс тат­вараа тө­лөө­гүй тээв­рийн хэрэгс­лийг замын хөдөл­гөөнд орол­цуу­лахгүй байх жу­рамтай аж.

Гэх­дээ иргэдийн хэрэг­цээ шаард­лагыг бодол­цож үзсэний үндсэн дээр зур­гаадугаар сарын 10-ныг хүртэл татвараа торгууль­гүйгээр төлөх боломж ол­го­­жээ. Энэ хугацаанаас хэ­тэр­вэл хяналт шалгалтаар илрүүлж, тогтоосон дүрмийн дагуу торгууль ногдуулж, татварыг нь төлүүлэх юм.

Баянзүрхчүүд тэргүүллээ 

Нийслэлийн татвар ху­раах түр комиссоос авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажилд идэвх зүтгэлтэй ажилласан бай­гууллага, ажилтнуудад шаг­нал урамшуулал олгох бол­зол гаргажээ.

Нийт 12.5 сая төгрөгийн шагналын сантай энэхүү болзолт уралдаанд Баян­зүрх дүүрэг тэргүүлж, Сонгино­хайрхан, Баянгол дүүргүүд удаалсан байна. Харин Чингэлтэй, Налайх дүүрэг тө­­лөвлөгөөгөө биелүү­лээгүй аж.

Авто машины дугаар гол асуудал үүсгэжээ 

Энэ жил нийслэлийн хэмжээнд нийт 206652 тээврийн хэрэгсэл татвараа хугацаанд нь төлжээ. Гэ­тэл Зам тээврийн яамны бүртгэлээс үзэхэд УБ дугаартай 300 мянга гаруй тээврийн хэрэгсэл байдаг аж.

Учир нь Улаанбаатарт бүртгэлтэй хэрнээ орон нутагт явдаг тээврийн хэ­рэгсэл цөөнгүй бий. Энэ нь 100 гаруй мянган тээв­рийн хэрэгсэл татварт хам­рагдаагүй байна гэсэн үг.

Тиймээс УБ дугаартай авто машинуудыг цэгцлэх шаардлагатай. Үүнийг да­гаад жилд хураах тат­варын хэмжээ бодитой бол­но гэдгийг Төв комиссын ху­ралдааны үеэр хэлж байв.

Мөн гадны орнуудад хуу­чин машинаа хаяхад хүртэл татвар хураамж төл­дөг байхад манайх хаа тааралдсан жалга руу хая­даг нь гэмт хэрэг, аюулгүй байдал га­рахад нөлөөтэй. Түүнчлэн нэг дугаар давхацсан то­хиолдлууд ч цөөн­гүй гарч байсан. Ийм ижил дугаартай ма­шинуу­дын аль нэг нь тат­вараа төлөөд, бусад нь ард нь үлд­дэг үү гэсэн асуудал ч цаа­наа­саа урган гарч байгаа юм.

Үнэхээр ч авто машины дугаар гол асуудал болоод байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал хэлсэн.

Түүний мэдээлснээр тө­мөр дугаарыг өнгөөр нь ялгаж өгвөл нэгдүгээр эгнээнд явах, дугаарын хяз­гаарлалтад ороход дөхөм болно гэж байв. Үүнээс гадна Налайх, Багануур, Багахангайн машинууд УБ гэсэн дугаартай болбол яасан юм бэ гэсэн саналууд ч их ирдэг гэжээ.

Эдгээр асуудлуудтай хол­боотойгоор нийслэлийн захиргаа Зам тээврийн яамтай хамтарч, УБ дугаа­рыг цэгцлэхэд хамтарч ажил­­­лахаар төлөвлөж байгаа юм байна.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …