-Дээд боловсролын салбарт өрн өж буй шинэчлэлийн асуудлыг “Өнөөдөр” сонин дэмжиж байгаа. Их, дээд сургуулийн бүтцийн өөрчлөлтийг МУИС эхлүүллээ. Гэхдээ дээд боловсролын шинэчлэл бол зөвхөн МУИС-ийн асуудал биш, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгж үүлж буй бодлого гэж ойлгож байгаа. Яам дээд боловсролын шинэчлэлийг ямар байдлаар хийнэ гэж үзэж, ажлаа юунаас эхэлж байгаа вэ?
П.Э: -2012 оны намар дээд боловсролын шинэчлэлийн төслийн зөвлөх баг БШУ-ы сайдын дэргэд байгуулагдсан. Энэ багийг манай салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэг Р.Бат-Эрдэнэ ахалж байгаа. Боловсролын салбарт олон жил ажилласан, яаманд удирдах ажил хийж байсан, энэ чиглэлээр АНУ-д доктор хамгаалсан хүн. Бид өнгөрсөн хугацаанд салбарынхаа эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн удирдлагуудтай хамтран олон удаа уулзалт хэлэлц үүлэг хийж, дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогыг тодорхойлж гаргалаа. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа эхлээд явж байна. Шинэчлэлийн бодлогыг нэгдүгээрт, суралцагчдын чанарыг сайжруулах, хоёрдугаарт, дээд боловсролын сургалтын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх хоёр үндсэн чиглэлээр явуулна гэж томъёолж байгаа.
Р.Б: -Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа боловсролын шинэчлэлийн асуудлаар яамны дэргэд яамны аппаратаас гадна энэ чиглэлээр судалгаа хийдэг, туршлагатай хүмүүсээс бүрдсэн Бодлогын зөвлөл байгуулсан л даа. Түүний нэг нь Дээд боловсролын бодлогын зөвлөл юм. Энэ зөвлөлд сургууль удирдаж байсан, энэ чиглэлээр мэргэшсэн, туршлагатай хүмүүс багтсан. Бид олон удаа зөвлөлдөх уулзалт хийж, шинэчлэлийн бодлогын ерөнхий чиглэлийг тодотгосон. Ажлаа БШУ-ы сайд Л.Гантөмөр, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт танилцуулж, Засгийн газраас сайшаасан. Албан ёсоор хараахан баталгаажуулаагүй байна. Гэхдээ ерөнхий чиглэл нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцэж байгаа учраас ажлаа үргэлжлүүл гэсэн. Ойрын үед яамнаас Дээд боловсролын болоод Боловсролын бусад хууль тогтоомжид оруулах өөрчлөлтүүдийг Засгийн газарт өргөн барих ёстой. Дээд боловсролд чанарын шинэчлэл хийхийг бид зорьж байна. Чанарын шинэчлэл гэдэг бол сурч байгаа оюутнууд сайн боловсрол эзэмших нөхцөлийг сайжруулах, сургуулиуд оюутнуудад хүртээж буй сургалт, судалгааны ажлынхаа чанарыг ахиулах, эдгээр асуудлыг бүрэн дүүрэн хариуцаж явуулахын тулд бие даасан байдлаар хангагдах тухай асуудал юм. Гэхдээ сургуулиудад хэмжээ хязгааргүй эрх мэдэл өгч, дураар нь тавина гэсэн үг биш. дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү