Захын үнээс кг нь 500-1000 төгрөгөөр хямд мах худалдаалах цэгүүд байгууллаа

Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилготой үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг зах зээлийн үнээс хямдаар худалдаалах “Саян-Уул” ХХК-ийн санал санаачлагыг нийслэлээс дэмжин дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүн амын нягтрал, зах зээлийн эрэлт хэрэгцээг тооцон гаргасан 7 түр байршилд махны төрөлжсөн худалдааны цэг байгуулахаар болсон. Хан-Уул дүүргийн 19-р үйлчилгээний төв, СХД Цамбагарав худалдааны төвийн өмнөх талбай, Баянзүрх дүүрэг Шинэ Монгол сургуулийн хойд талд эхний цэгүүдийг байрлууллаа. Эдгээр цэгүүдэд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүнийг Хүртээмжтэй хүнс-баталгаат байдал дэд хөтөлбөрийн дагуу Хүчит шонхор захын үнээс 500-1000 төгрөгөөр хямдаар иргэдэд худалдаалах юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …