Налайх дүүргийн “Шинэ Налайх цогцолбор хороолол”-ын шав тавих ёслолын ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас болно. Үйл ажиллагааны нээлтэнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон бусад албаны хүмүүс оролцох юм. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах ажлын хүрээнд Налайх дүүрэгт “Шинэ-Налайх” орон сууцны цогцолбор хороолол баригдахаар болж буй нь энэ юм.
Энэ цогцолбор хороололд 6000 айлын тохилог орон сууц баригдахаас гадна сургууль, цэцэрлэг, кинотеатр, тоглоомын талбай бүхий орчин үеийн бүхий л шаардлагыг бүрэн хангасан иж бүрэн цогцолбор хороолол байгуулагдах юм. Энэ цогцолбор хорооллын шав тавих ёслол Налайх дүүргийн 7 дугаар хорооны Бадрал хэсгийн баруун талд буюу Мянганы замын бөмбөрцөгийн зүүн талд болно. “Шинэ-Налайх цогцолбор хороолол” баригдсанаар дүүргийн тохилог орон сууцны хэрэгцээ бүрэн хангагдаад зогсохгүй Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад ч тодорхой хувь нэмэр оруулах юм. Энэ жилдээ багтаан 300 айлын орон сууц барихаар төлөвлөжээ.
Ugluu.mn
Т.Түвшин