Нийт 5 автобус бааз ажил хаяад байна

imagesЯг одоогийн байдлаар нийслэл хотын нийтийн тээвэрт үйлчилдэг автобуснуудын 45-50 нь зогсолт хийгээд байна.

Энэ талаар нийтийн тээврийн газраас тодруулахад, өчигдрөөс эхлэн ажил хаялт зарласан “Автобус-I” компанийн араас өнөөдөр “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр”, “TransBus” болон “Автобус нэгдэл” гэсэн дөрвөн комапний ажилчид ажил хаяжээ.

Үүний улмаас “үйлдвэр долоон буудал, Улаан хуаран, Тахилт, Орбит, зүүн салаа нарантуул, 13-р хороолол, долоон буудал ТЭЦ-3, шувуун фабрик” зэрэг нийслэлийн 11 чиглэлд автобус явахгүй байгаа юм.

“Автобус-I” компанийн ажилчдын хувьд удирдлагаа солих болон цалин хөлс удаа дараа дутуу тавьсан, ресийн мөнгөний норм өндөр байна гэсэн үндэслэлээр ажлаа хаясан бол бусад компаниудын хувьд чухам юуны учир ажил хаясан нь тодорхойгүй байна.

index

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …