Нийслэлд энэ жил нөөцийн махыг “Баатарууд тэнгэр” ХХК, “Эи Эн Ди Эм” ХХК-иуд бэлтгэн борлуулахаар болсон бөгөөд өнгөрөгч оны 12-р сарын 25-наас худалдаанд гаргасан билээ. Тэгвэл Сар шинийн баярт зориулж, нөөцийн махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн дүүргүүдэд 2014 оны нэгдүгээр сарын 11-29-нийг дуустал зохион байгуулахаар болсон талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.
Сүхбаатар дүүрэгт:
- Бүрд зах -“ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т);
- 7 буудалд -“Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 10 тн);
Баянгол дүүрэгт:
- Смарт худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 2,5т);
- Хар хорин худалдааны төвийн гадна “ANDM” ХХК-иас (2 машин 3.5-5т);
Хан-Уул дүүрэгт:
- Яармагийн эцсийн буудалд “Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 2,5т);
Чингэлтэй дүүрэгт:
- Бөмбөгөр худалдааны төвийн гадна “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 2-2,5т);
- Нарантуулын гадна талбайд “ANDM” ХХК (1 машин 8-10 т, 1 машин 3,5т);
- Хүчит шонхор худалдааны төвд “Баатарууд тэнгэр” ХХК (1 машин 10т);
Баянзүрх дүүрэгт:
- Скай их дэлгүүрийн гадна ANDM ХХК (2 машин 3.5-5т);
- Тэнгэр бөөний худалдааны төвийн гадна Баатарууд тэнгэр ХХК;
Сонгинохайрхан дүүрэгт:
- 3 замын уулзвар Тойрогт ANDM ХХК (2 машин 3.5-5т);
- Цамбагарав худалдааны төвийн гадна талбайд ANDM ХХК (2 машин 3.5-5т);
- 21-р хороолол Шөнийн захын гадна талбайд 2 машин Баатарууд тэнгэр ХХК (1 машин 2,5т);
Багануур дүүрэгт: 1 цэгээр ANDM ХХК(1 машин 5т)
Багахангай, Налайх дүүрэг тус бүрт нэг цэгээр “Баатарууд тэнгэр” ХХК (2 машин 3.5-5т).
-“Мишээл экспо” худалдааны төвд нэгдүгээр сарын 14-нөөс 24-ний өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийт дөрвөн машинаар,
-Дүнжингарав худалдааны төвд нэгдүгээр сарын 14-нөөс 29-ний өдрүүдэд “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааны үеэр “Баатарууд тэнгэр” ХХК, “ANDM” ХХК-иас нийт дөрвөн машинаар нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажээ.