Энэ онд интернэт үгүй болно

 логоИнтернэт тун удахгүй алга болно. Энэ талаар шинжээчдийн дүгнэлтэд тулгуурлан Касперскийн ла­бораториос мэдээлжээ. Мэр­гэжилтнүүдийн үзэж бай­гаагаар 2014 онд “сон­­годог” ин­тернэтийн оронд гадаадын сүлжээнд хяз­гаарлагдмал байдал­тайгаар ордог үндэсний тусгай сүл­жээнүүд бий болох гэнэ.

Вирусын эсрэг шинжээч Александр Гостевийн мэ­дэгдсэнээр хэрэглэгчид сүл­жээний аюулгүй байдалд итгэл алдарч,  тусгай ин­тер­нэт үйлчилгээг ашиг­ладаг болох аж.

Касперскийн лабора­ториос  явуулсан  санал асуул­­гаас үзэхэд байгуул­лагуудын  91 хувь нь жилд дор хаяж нэг удаа кибер халдлагад өртөж байсан бол есөн хувь нь зорилготой халдлагын бай болж байжээ.

Компьютер, цифрэн тө­хөөрөмжийг идэвхтэй хэ­рэглэх нь мэдээллийг хул­гайлах боломжийг илүү нээлттэй болгодог. Тэгвэл ойрын  ирээдүйд вирусууд ч тагнуулын үүрэг гүйцэтгэж болзошгүй байна.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …