“Оюутан цэрэг “-үүдийг гуравдугаар сард бүртгэнэ

indexИх, дээд сургуулийн оюутнуудад сурч буй хугацаандаа цэргийн алба хаах боломж бүртгүүлэх зорилгоор МОХ “Оюутан цэрэг “хөтөлбөр санаачлан, Монгол Улсын ерөнхийлөгчид өргөн барьсан билээ.

Тэгвэл уг төслийг ерөнхийлөгч хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн бөгөөд УИХ, Засгийн газар дэмжсэн байна. Тиймээс ирэх гуравдугаар сараас эхлэн цэргийн алба хаах оюутнуудын бүртгэл эхэлхээр болжээ.

Тодруулбал, “Оюутан цэрэг” хөтөлбөрт II курсийн оюутнууд сайн дураарааа бүртгүүлэх боломжтой ба эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн тохиолдолд цэрэгт явах юм байна. Тэнцсэн оюутнууд өвлийн болон зуны амралтаар тус бүр хоёр сарын хугацаатай гурван жил суралцах явцдаа цэргийн албаа хаах аж. Ингэхдээ өвлийн нэг сарын хичээлийн кредит цагаас нь хөнгөлөх, нөхөж судлах зэрэг зохицуулалт хийх гэнэ. Мөн эхний ээлжинд 500-1000 оюутан цэрэгт явах бөгөөд  “Хужир булан” дахь цэргийн ангид алба хаах юм байна.

index

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …