Монголчууд бидний дунд бөө ихээр төрөх болж, “худлаа хэлсэн хүнд” бараг л өрх айл бүрт нэг бөө төрөх болсон гэнэ билээ. Зарим хүмүүс бөө удган зайран олноороо төрөх болсныг сүлжээний бизнестэй адилтгаж үзэх явдал ч бас байна. Үнэхээр онгод тэнгэр нэгэнт буусан бол авахгүй байж боддоггүй юм гэж хэлэх хүмүүс ч олон байна. Гэхдээ удмын сахиус, онго тэнгэр буухдаа 13 наснаас дээш хүнд буудаг гэж сонсож байсан юм байна. Гэтэл одоо бүр байчихаад 6-7 настэй хүүхдийн удган зайрангаар залах болж. Бөө болж тэнгэрийн үйлийг хөтлөх нь бүү хэл, биеэ дааж хичээлдээ явж чадахааргүй жаалхүүд тэнгэр үйл даатгана гэж байх уу. Үүнийг гажуудал гэхгүй юм бол өөр юуг гажуудал, элийрэл, байлайрал гэж хэлэх вэ, таминь ээ…, харахтун!!!!!!!!!!!!!!!!!!!
Санал болгох мэдээ
Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар
Пирамид, Египет Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …