Оюутан, сурагчидтай холбоотой онигоонууд

400-05170137Хуулийн дээд сургуулийн шалгалтад,
-За чи хууран мэхлэлт гэж юу байдгийг товчхон хэлнэ дээ.
-Профессор оо, та намайг шалгалтад унагачихад л тэр маань болно доо.
-Яагаад тэр вэ? Тайлбарлаадах?
-Эрvvгийн хуульд зааснаар бол хууран мэхлэлт гэдэг чинь бусдыг юм мэдэхгvй, учир танихгvйг нь далимдуулан хохирол учруулахыг хэлдэг биз дээ.

Оюутан залуу эмэгтэйчүүдийн нийтийн байр руу орж ирэв. Жижүүр авгай:
– За чи хэнтэй уулзах нь вэ?
-Харин ээ, таны бодлоор хэнтэй уулзвал найдвартай бол?

Түүхийн хичээл дээр багш асууж байна.
– Чамд найман жил түүх заалаа. За чи Сүхбаатар жанжныхаа хэлсэн үгнээс ганцханыг ч болсон хэлээч дээ.
– Багш аа, тийм амархан юмыг уу?
– Тийм ээ, хэлчихвэл шууд онц тавилаа.
– Янжмаа хө, цайгаа чанаач.

Сумын сургуулиийн англи хэлний хичээл. Багш:
-За алив, Балдан англиар цонх гэдгийг англиар юу гэхэв?
-Tsonkh
-Jag zuv. Onts.

дэлхийн оюутнууд өлсгөлөн зарлажээ. хамгийн сүүлд нэг оюутан өлсөж үхэхээр үсэрч үхье гээд 12 давхараас үсэрч гэнэ. тэгээд замдаа өлсөөд үхчихэж гэнэ.

Би чамд нэг хэрэм өгье. Дараа нь хоёрыг, дараа нь гуравыг өгсөн бол нийт хэдэн хэрэм болох вэ? гэж асуужээ.
-Долоо
-Анхааралтай сонс. Эхлээд нэг, дараа нь хоёр, сүүлд нь гурван хэрэм өгсөн бол хэд болох вэ?
-Долоо -Хн. Арай өөрөөр үзье. Нэг алим, нэмэх нь хоёр алим, нэмэх нь гурван алим нийт хэдэн алим болох вэ?
-Зургаа!
-Ашгүй минь дээ. Харин нэг хэрэм дээр хоёр хэрэм, тэгээд гурван хэрэм хэд болох билээ?
-Долоо!
-Яагаад долоо гэж?
-Надад, манай гэрт нэг хэрэм амьдарч байгаа юм чинь…

Анагаахын лекц. -За ингээд өнөөдрийн лекцийг уншихаас өмнө би та нарт нэг тvvх ярьж өгье. Би оюутан байхдаа нэг бvсгvйн араас хөл алдан гvйдэг байлаа. Нэг найз маань ч гэсэн тэр бvсгvйн араас гvйдэг байсан юм. Ингээд эцэст нь нөгөө бvсгvй найзыг маань сонгож би гэдэг хvн юу ч vгvй хоцорсон боловч найз маань тун удалгvй хамаргvй болсон юм даа. За өнөөдрийн лекцийн сэдвийг бичээрэй “Тэмбvv өвчин ба тvvний vр дагавар”.

Та аугаа марксист гучин хvнийг нэрлэ.
– Маркс, Энгельс, Ленин…
– Цааш нь?
– Бакугийн хорин зургаан комиссар, тэгээд бас та л биз.

Залуу минь таны энэ шvлгvvд гойд биш юм. Гэхдээ Шекспир, Есенин хоёр бичээгvй хоёр шvлэг байна.
– Баярлалаа. Эрхэм шvvмжлэгч ээ, ямар шvлэг юм бэ?
– Нэг нь компьютерийн тухай, нөгөө нь жинсэн өмдний тухай.

:  – Оюутан хvн зачёт өгөхийн тулд юу ч хийхээс буцахгvй. Бvр зарим нь хичээлдээ явдаг.
Их сургуулийн жорлон.
– Вася! Чи зачётоо тавиулсан уу? Баруун талаас:
– Vгvй ээ. Тэр муу халзан чөтгөр хэзээ тавих юм бvv мэд. Зvvн талаас:
– Хэзээ ч тавихгvй.

Оюутан шалгалтан дээр морины тах авч ороод уначихав.
– Хvмvvс л худлаа хэлж дээ.
– Наадах чинь илжигний тах юм байлгvй.

-Багш аа. Хэн нэгэн хvнийг хийгээгvй юмных нь төлөө шийтгэж болох уу
-Vгvй ээ.
-Тэгвэл би өнөөдрийн даалгаврыг хийгээгvй ирсэн шvv.

Эцэг:
– Өчигдөр чи сургууль дээрээ шийтгэгдсэн гэл vv?
– Хэн тэгж байна?
– Танай багш хvvхэн.
– Ээ дээ энэ хvvхнvvд vv, ямар ч нууц хадгалж чадахгvй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …