Ажлын хэсгүүд болон байнгын хороодын хуралдаантай

байнгын хорооАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:
  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулж байгаа Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 09.00-13.00 цагийн хооронд “Б” танхимд;
  • Хууль зүйн байнгын хорооны 15 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсэг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах 09.00 цагаас;
  • “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
  • Газрын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны дараа “А” танхимд;
  • Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судлах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд. Хэлэлцэх асуудал:

  • Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ /анхны хэлэлцүүлэг/;
  • Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ /анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /ДЦС-4 ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулах, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэг/;
  • Ажлын хэсэг байгуулах тухай.

2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах тухай;
  • Бусад.

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;
  • Эрдэнэсийн сангийн 2014 оны орлого, зарлагын төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл.

4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …