Баяраас өмнө гэр хорооллын зарим гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох ажил эхэллээ

Сар шинийг угтсан зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын А/09 дүгээр захирамжийн дагуу гэр хорооллын гэрэлтүүлэггүй гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавьж эхэллээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг тогтоосон юм. Сар шинийн баяраас өмнө Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1,2-р гудамж, Улиастайн хуучин эцэст, Хан-Уул дүүргийн 6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны зарим гудамжуудад шинээр гэрэлтүүлэг тавина. Одоогоор Баянхошууны шинэ эцсийн орчмын гэрэлтүүлэггүй 8 гудамжид 50 вт-ын хүчин чадалтай лед гэрэлтүүлгийг хийж эхлээд байна. Гэрэлтүүлгийг тавихдаа тухайн гудамжуудад байгаа гэрлийн шон дээр  шууд суурилуулж байгаа юм. Энэ нь цаг хугацаа болон хөрөнгө мөнгийг хэмнэсэн ажил болсон гэж холбогдох албаныхан хэллээ. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийт 28 мянга гаруй гэрэлтүүлэг байдаг бөгөөд хотын гэрэлтүүлгийн ашиглалт, бүрэн бүтэн байдлыг долоон компани хариуцан ажиллаж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавидаг гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …