Чихрийн шижинг эрт оношлох боломжтой болно

“Google” компани зүүж хэрэглэх төхөөрөмжийн хүрээгээ тэлж, нүдний ухаалаг линз хөгжүүлж байгаа талаар мэдэгдлээ. Тус компанийн шинэ бүтээгдэхүүний

судалгаа шинжилгээний “X Lab” багийнхан нулимсан дахь глюкозийн түвшинг хэмждэг линзийг баасан гарагт танилцуулсан байна. Харин энэхүү төхөөрөмжийг зах зээлд гаргахад бэлэн болгохын тулд илүү их сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо. Ухаалаг линзийг хөгжүүлж байгаа Вашингтоны их сургуулийн профессор Бриан Отис болон Бабак Парвиз нар “Линзийн био-мэдрэгчийг зайнаас удирдах технологийн” патентаа аваад байгаа аж.

Олон улсын чихрийн шижингийн холбооны мэдэгдэж байгаагаар 2035 он гэхэд 10 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байх магадлалтай гэжээ. Хэрэв уг төхөөрөмж хэрэглэгчид худалдан авч хэрэглэх боломжтой үнээр зах зээлд гарсан тохиолдолд цаашид чихрийн шижинг эрт оношлох боломжтой болно гэсэн үг ажээ. Зүүж хэрэглэх төхөөрөмжийн зах зээл ирэх таван жилийн дотор 10-50 тэрбум ам.доллараар өсөх магадлалтай байгааг Олон улсын мэдээллийн агентлагийн зүгээс гаргасан байна.

index

“Google” компани зүүж хэрэглэх төхөөрөмжийн хүрээгээ тэлж, нүдний ухаалаг линз хөгжүүлж байгаа талаар мэдэгдлээ. Тус компанийн шинэ бүтээгдэхүүний “Google” компани ухаалаг линзээ танилцуулав“Google” компани зүүж хэрэглэх төхөөрөмжийн хүрээгээ тэлж, нүдний ухаалаг линз хөгжүүлж байгаагаа мэдэгдлээ. Зургийг: bloomberg.comсудалгаа шинжилгээний “X Lab” багийнхан нулимсан дахь глюкозийн түвшинг хэмждэг линзийг баасан гарагт танилцуулсан байна. Харин энэхүү төхөөрөмжийг зах зээлд гаргахад бэлэн болгохын тулд илүү их сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо. Ухаалаг линзийг хөгжүүлж байгаа Вашингтоны их сургуулийн профессор Бриан Отис болон Бабак Парвиз нар “Линзийн био-мэдрэгчийг зайнаас удирдах технологийн” патентаа аваад байгаа аж. Олон улсын чихрийн шижингийн холбооны мэдэгдэж байгаагаар 2035 он гэхэд 10 хүн тутмын нэг нь чихрийн шижинтэй байх магадлалтай гэжээ. Хэрэв уг төхөөрөмж хэрэглэгчид худалдан авч хэрэглэх боломжтой үнээр зах зээлд гарсан тохиолдолд цаашид чихрийн шижинг эрт оношлох боломжтой болно гэсэн үг ажээ. Зүүж хэрэглэх төхөөрөмжийн зах зээл ирэх таван жилийн дотор 10-50 тэрбум ам.доллараар өсөх магадлалтай байгааг Олон улсын мэдээллийн агентлагийн зүгээс гаргасан байна.  – See more at: http://bloombergtv.mn/google-%D0%BA%D0%BE%D0%BC%D0%BF%D0%B0%D0%BD%D0%B8-%D1%83%D1%85%D0%B0%D0%B0%D0%BB%D0%B0%D0%B3-%D0%BB%D0%B8%D0%BD%D0%B7%D1%8D%D1%8D-%D1%82%D0%B0%D0%BD%D0%B8%D0%BB%D1%86%D1%83%D1%83%D0%BB%D0%B0%D0%B2/#.dpuf

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …