Sothebys дуудлага худалдааны газар Хонконгт зургаан литрийн “Imperiale M Decanter” вискийг үнэ хаялцуулсан байна.
Macallan үйлдвэрийн виски 4.9 сая хонконг доллар буюу 635 мянга орчим ам.долларын үнэд хүрсэн нь өмнө гараагүй тохиолдол аж. Урьд нь “Imperiale M Decanter” виски Нью-Йорк хотод 460 мянган ам.долларын үнэд хүрч байжээ.