Хятадын уламжлалт Еэвэн сарын баярыг ганцаараа угтахыг хүсээгүй нэгэн тэрбумтны хүү Вейбо сайтад найз охин түрээслэх зар тавьжээ.
Хүү түрээсийн найз охинтойгоо баярын өдрүүдээр л хамт байх бөгөөд хөлсөнд нь нэг сая юань буюу 170 мянган ам.доллар төлөх гэнэ. Тэрээр найз охиноор сонгох шаардлагадаа “25-аас доош насны, 168 см өндөр, 50 кг доош жинтэй, царайлаг, онгон байж болно” гэжээ.
Хүүг зар тавьсны дараагаар түүний найз охин болох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн 10 мянга гаруй охид холбоо барьсан байна. Хүү тэднээс найз охиноо сонгосон бөгөөд хэн гэдгийг нь нууцалжээ. Мөн тэрээр хэрэв түрээсийн найз охинтойгоо сэтгэл санаа нийлбэл цаашид ч үерхэх болно гэдгээ хэлсэн байна.