УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан дуусч, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь цөөнхийн бүлгээс тавьсан шаардлагын дагуу Монголд ашигтай хэлбэрээр батлагдсан гэлээ.
Тус төсөлд алтыг биетээр болон биет бусаар тушаасан нөхцөлд татварыг 2.5 хувиар тогтооно хэмээн заалт оруулсан байсан аж. Цөөнхийн бүлэг шаардлага тавьснаар биет бус алтанд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд 3 тэрбум ам.доллар Монголдоо үлдэх бололцоо нээгдсэн гэж хэллээ. Хэрвээ биет бус алтанд татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилсан бол Оюутолгой төслийн хүрээнд зэсийн баяжмалтай хамт гарч байгаа 1800 тонн алт хамрагдах бололцоо бүрдэх байжээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэрээ” гэж өмнө дуугардаг байсан сайд нар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд биет бус хэлбэрээр гарах алтанд ногдуулах татварт хөнгөлөлт үзүүлэхээр заалт оруулж ирсэн нь зарчимгүй явдал болсон. Гэхдээ цөөнхийн бүлгийн зүгээс “Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулж хангалттай татварын таатай орчинг бүрдүүлж өгсөн тул үүнээс хэтэрч болохгүй” гэж үзэн байр сууриа хамгаалснаар Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд 3 тэрбум ам.доллар Монголоос гадагшилж мэдэхээр байсныг зогсоож чадсан…үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!