1. Нууц амрагийнхаа хүүхэлдэйд дурласан эр: Бүр 1930 оны үед гарсан эл дурлал их гайхалтай ажээ. Ван Косил буюу Танзиэр хэмээх хэт ягаан туяаны инженер эр өөрийн амрагийнхаа хүүхэлдэйд дурласан гэнэ. Тэрээр амрагаа үхмэгц түүний биеэс хэв авч яг адилхан шуумал х үүхэлдэй урласан бөгөөд насан эцэслэх хүртлээ хүүхэлдэйтэйгээ хамт амьдарч, бүжиглэж элдэв зүйлийг хийдэг байсан гэнэ.
2. Хоёр хоёр эрхтэнтэй эр, эмийн дурлал: Бранче Дума гэх эр 1800 онд гурван хөл, дөрвөн уушиг, хоёр эм бэлэг эрхтэнтэй төржээ. Гэтэл тэр нэг удаа өөртэй нь адил гурван хөл, хоёр эрхтэнтэй Жуан Бабтиста Сантос гэх эрийн талаар олж сонссон байна. Ингээд түүнтэй уулзахыг хүсэх болж, олж уулзан бие биедээ хайртай болжээ.
3. 1000 машинтай сексдсэн эр: Эдвард Смит хэмээх 57 настай эр машины арын суудалтай сексдэх дуртай аж. Тэр нийт 1000 машинтай сексдсэн бөгөөд жинхэнэ хайрт VW Beetle хэмээх цох машин гэнэ.
4. Делфинтэй гэрлэсэн эмэгтэй: Шарон Тендлэр хэмээх эмэгтэй 1990 онд Синди гэх эр далайн гахайтай гэрлэжээ. Тэд 2005 оныг хүртэл хамт амьдарсан бөгөөд харамсалтай нь Синди тус онд нас барсан байна.