Сар шинийн өдрүүдэд цасан шуурга шуурч, эрс хүйтэрнэ

hЭнэ сарын 30-31-нд баруун болон төвийн нутгаар, 2 сарын 1-2-нд зарим газраар цас орно. Салхи сар шинийн баярын өдрүүдэд ихэнх нутгаар 7-12 м/с, ялангуяа 30-31-нд Алтайн салбар уулс, Говийн аймгуудын нутгаар, 2 сарын 1-2-нд Говь, талын зарим нутгаар 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.

Агаарын температур 1 сарын 30-31-нд харьцангуй дулаан байх боловч 2 сарын 1-нд баруун болон төвийн нутгаар, 2-ноос бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Идэр, Тэсийн голын хөндий, Увс нуур, Дархадын хотгороор өдөртөө 25-30 градус шөнөдөө 38-43 градус, Орхон Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр өдөртөө 19-24 градус шөнөдөө 30-35 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 6-11 градус шөнөдөө 15-20 градус, бусад нутгаар өдөртөө 13-18 градус шөнөдөө 23-28 градус хүйтэн байх төлөвтэй байна.

Сар шинийн баяраар цасан болон шороон шуурга шуурч, шинийн 2-ноос хүйтний эрч чангарах тул хөдөө гадаа явж золголт хийх гэж буй хүмүүсийг анхаарал болгоомжтой Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Санал болгох мэдээ

У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган Төрийн …