Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30–нд 09.00 –24.00 цагийн хооронд ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарч, 2 дугаар сарын 03 – ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд “Номин стандарт” 10.00 -18.30, бусад салбарууд 09.00 – 22.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх салбарууд амарна. 2 дугаар сарын 01 буюу шинийн 2–нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим,“Номин” супермаркетууд, бөөний төв 12.00 -20.00 цагт ажиллаж, бусад салбарууд амарна. Номингийн бүх салбарууд 2 дугаар сарын 02 -с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Алтан жолоо группийн” Сансар хүнсний худалдааны сүлжээ дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 –нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1-нд “Сансар” -1, 6, 8, 32, Сансар март 10.00 -22.00 цагт ажиллаж, “Сансар” -9, 10, 12, 32 –бөөний төв амарна. 2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд “Сансар” -10 бөөний төв, Шинийн 2 –нд “Сансар” -12 бөөний төвүүд амарч, бусад салбарууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 буюу шинийн 1 –нд 14.00 -22.00 цагт ажиллана.2 дугаар сарын 01, 02, 03 буюу шинийн 2, 3, 4 –нд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Сонгинохангай ХХК –ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 08.30 –22.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31 буюу шинийн нэгэнд бүх сүлжээ дэлгүүрүүд амраад, 2 дугаар сарын 01 буюу шинийн 2 –нд 10.00 -18.00 цагт ажиллана. 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Скай” их дэлгүүр 1 дүгээр сарын 30 буюу битүүнд 10.00 – 20.30 цагт, “Скай” хайпермаркет 09.30 – 20.00 цагт ажиллана. 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв 1 дүгээр сарын 30 -нд 10.00 – 20.00 цагт ажиллаж , 1 дүгээр сарын 31 –ээс эхлэн 2 дугаар сарын 11 –нийг дуустал амарна. 2 дугаар сарын 12 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд 09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амрана. 2 дугаар сарын 04 –өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв битүүний өдөр буюу 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –19.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 1 дүгээр сарын 30 –нд өглөө 06.00 –18.00 цаг хүртэл ажиллаж,1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02, 03 –нд амраад, 2 дугаар сарын 04 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 1 дүгээр сарын 30 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 1 дүгээр сарын 31 -нд 10.00 – 21.00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.