Өнөөдөр манай улсад Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга айлчилна

download (2) Өнөөдөр Бүгд Найрамдах Финланд Улсын парламентын дарга эрхэмсэг ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах гэж байна.

Гурван хоног үргэлжлэх тус айлчлалын хүрээнд ноён Эеро Хейнэлуома тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар хүлээн авч уулзах юм. Харин Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг нар ноён Эеро Хейнэлуомад бараалхах аж.

Мөн төлөөлөгчид “Финландын нийгмийн шинэчлэлийн 100 туршлага” номын нээлтэд оролцож, Геологийн төв лаборатори, Гандантэгчинлэн хийд, “Говь” ноолуурын үйлдвэрт зочилох юм байна.

Л.Бадрах Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …