Монголын сүүний нэгдсэн холбооноос өнөөдөр 10:00 цагаас Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ. Учир нь тус холбооныхон иргэдийг хуурай сүүнээс татгалзаж дотоодод үйлдвэрлэсэн сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалж, фермерүүдээс сүү худалдан авч буй үйлдвэрүүд хэт бага үнэ санал болгож байгааг эсэргүүцэн, төр засгаас саалийн фермийг бодитойгоор дэмжиж дотоодын сүүний үйлдвэрлэлийг дэмжихийг уриалж буй ажээ. Иймээс хуурай сүүний импортыг бүрэн зогсоохыг шаардаж байгаа ажээ.
Жагсаалд 500 хүн оролцохоо мэдэгдээд байна.
Т.Түвшин
Ugluu.mn