Дахин төлөвлөлтийн байршлууд дахь авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн зураг төслийг боловсруулна

38b690c340c23e4egreatНийслэлийн Засаг дарга “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршлуудад баригдах авто зам, ус зайлуулах шугам сүлжээ, гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах тухай” А/57 дугаар захирамж гаргалаа.  Захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа хорооллуудын  авто зам, ус зайлуулах шугам сүлжээ,

гэрэлтүүлгийн ажлын зураг төсөл боловсруулах ажлын жагсаалтыг гаргаж, батлуулахыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгалаа. Батлагдсан зургийн ажлыг Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртлэх хөгжлийн чиг хандлага, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газар,

Зураг  төслийн ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр баригдах, шинэчлэх авто зам, инженерийн  шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө  боловсруулах ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …