Иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх “Эрдэнэс Таван толгой”-н бүртгэлийг хийж дууссан

download “Үнэт цаасны төл­бөр тооцоо төвлөрсөн хадга­лам­жийн төв” ХХК-ийн 10 жи­лийн ойн хүрээнд тус ком­панийнхан өнгөрсөн баасан гарагт сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. “ҮЦТТТХТ” компани нь энэ хугацаанд нийт 3.7 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийн гүйлгээ хийж, Монголын хөрөнгийн бир­жийн үнэт цаасны арил­жаа­­гаар 834 тэрбум төг­рө­гийн арилжааны төлбөр тооцоог гүйцэтгэжээ. Мөн Мон­голбанкны Зас­гийн газ­рын бондын анхдагч арил­­жаанд өнөөдрийн байд­лаар 26 төрлийн нэг тэрбум төг­рөгийн үнийн нэг сая 58 мянган ширхэг бонд арил­жаалж, үнэт цаасны бүртгэл хий­сэн байна. Харин үнэт цаасны төв­­лөрсөн хадгаламжийн хувьд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 336 хувь­цаат компанийн нэг их наяд 446 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 18.1 тэрбум ширхэг үнэт цаас хадгалж байгаа аж.

“ҮЦТТТХТ” компани нь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх бүртгэлийг хийж дуусан аж. Одоогийн байд­­­­лаар нийт 710 гаруй мян­­­­ган иргэн 1072 ширхэг хувь­цаа эзэмших боломжтой болсон бөгөөд 11 мянга гаруй иргэн 536 ширхэг хувьцаа эзэмших эрхтэй болжээ. Тус дансыг яагаад нээх­гүй бай­гаа талаар “ҮЦТТТХ”-ийн гүйцэтгэх захирал Т.Ган­дуламаас тодруулахад “Ту­хайн хувьцаа зах зээлд арил­жаалах үед данс нээх үйл ажиллагаа нэлээд идэвх­жиж эхэлдэг.

Одоогоор Засгийн газраас хувьцааны арилжаа нээх эрхийг олгоогүй байна” гэв.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …