Дэвид Бекхэм мөрөөдлийнхөө хөлбөмбөгийн клубтэй болно

indexАлдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Майамид өөрийн мөрөөдлийн хөлбөмбөгийн шинэ клуб байгуулахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа “Энэ бол миний хувьд, манай гэр бүл, түншүүдийн хувьд удаан хүлээсэн, сэтгэл хөдөлгөм үйл явдал. Би мөрөөдлийнхөө багийг бий болгоно. Энэ хот хөлбөмбөгт бэлэн байгаа, бид амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Бэкхэм багтаа урих хөлбөмбөгчдөө аль хэдий нь товлочихсон байгаа бөгөөд түүний баг 2017 оноос тоглолт хийж эхлэх аж. Мөн клубтээ зориулан цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөөд байгаа бөгөөд цэнгэлдэхийг хувь нийлүүлэгчдийн хөрөнгөөр босгох гэнэ. Клубын эзнээр дан ганц Дэвид Бэкхэм биш Британий бизнесмэн Саймон Фуллер, Боливийн тэрбумтан Марсело Кларе нар хамтран ажиллах юм байна.

index

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …