Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг шинэчлэн батлаад байгаа. Эл шинэ журмаар мөрдөгдөх нэг асуудал нь томоохон зах худалдааны төвүүдийн нийтийн бие засах газрыг үнэгүй болгожээ.
Тус журамд худалдаа, үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага аж ахуйн нэгж нь бие засах газраар үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилнэ хэмээн заасан байна. Энэхүү журмыг энэ сараас эхлэн мөрдөх юм байна.