Л.Болд сайдын БНСУ-д хийх айлчлал маргааш эхэлнэ

imagesМонгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ-гийн урилгаар 2014 оны 2 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын зорилго нь БНСУ-д шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш Гадаад харилцааны сайдын түвшинд хэрэгжиж буй анхны айлчлалын хувьд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцоход оршино.

Яриа хэлэлцээний үеэр иргэд зорчих нөхцлийг улам бүр хөнгөвчлөх, Монгол Улс, БНСУ-ын хооронд байгуулсан нийгмийн хамгааллын хэлэлцээрийг эрчимжүүлэх, БНСУ-д гэрээгээр болон хувиараа ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн ажиллаж, амьдрах нөхцлийг сайжруулахад цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг солонгосын талд хүсэлт болгоно.

Мөн Монгол Улс, БНСУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Засгийн газар хооронд Зөвлөлдөх механизмтай болох, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн өнөөгийн байдал, ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга зэрэг асуудлаар санал солилцоно.

index

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …