Ерөнхий сайд улсын мөнгөөр зөвлөхүүдээ урамшуулж байсан байна

images“АН-ын Н.Алтанхуяг гэж л эдийн засаг нь хямраагүй ганц хүн Монголд байна…” гэж хошин үг гарсан байсанчлан ард түмэн өнөөдөр мөлхөж байгааг АН-ын олигархи сайдууд хэрхэн мэдэх билээ. Тиймдээ ч эдийн засаг огт унаагүй хэмээн эсвэл бүр “Бараг сайжирсан…” гэж ээрч мууран хүүхэд, хөгшдийн доог болж байсан, Ерөнхий сайд маань улсын мөнгөөр зөвлөхүүдээ урамшуулж байсан байна.

-Ахлах зөвлөх Л.Гансүхдээ 14 сая төгрөг

-Зөвлөх Б.Ган-Очирт 30 сая төгрөг

-Зөвлөх Д.Батмөнхөд 15 сая төгрөг

-Зөвлөх  Э.Дөлгөөнд 5 сая төгрөг

-Хэвлэл мэдээлэл хариуцсан Ц.Мөнхтөрд 10 сая төгрөгийг тус тус олгосон гэнэ.  Үлдсэн хоёр зөвлөхөд нь хэдий хэрийн хэмжээний урамшуулал олгосон нь тодорхгүй байна.

Мэдээж энэ тухай Ерөнхий сайд болон Засгийн газраас ямар нэгэн албан ёсны мэдээлэл гаргасан зүйл одоогоор алга. Юутай ч дээрх жагсаалтаас үзвэл Ерөнхий сайдын зөвлөхүүдийг улсын төсвөөс 74 сая төгрөгөөр урамшуулсан байна.

Д.Ялгуун

index

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …