Улаанбаатарт 26 хэм дулаан

images (2) Нутгийн баруун хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 17-22 градус, Увс нуурын хотгороор 20-25 градус, Орхон-Сэлэнгийн сав, говийн нутгийн баруун хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 25-27 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Үерийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдрийн байдлаар Хэнтэйн нуруунаас усжих Хүдэр, Тэрэлж, Сөгнөгөр, Онон, Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 2-5 см нэмэгдэж, Хэрлэн гол Мөнгөнморьт сум орчмоор үерийн түвшинг 5 см орчим давсан байна. 6 дугаар сарын 11-нд Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногтоо 5 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрнэ. 6 дугаар сар гарсаар Хэрлэн, Хараа, Орхон, Сэлэнгэ мөрөнд бага насны хүүхдүүд усанд осолдох тохиолдол 4 удаа гарсан байна. Иймд дээр дурдсан голуудын сав дагуу нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

эх сурвалж: цаг-агаар.мн

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …