УИХ-ын гишүүн Ц.Нямдорж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Сангийн сайд Ч.Улааныг нэлээд шүүмжлээд авна билээ.
Учир нь манай улс сүүлийн үед эдийн засгаараа доройтож муудаж байгаа боловч Сангийн сайд нь татварын бодлогоо барихгүй, байгууллагууд санхүүжилт байхгүйгээс болж гацаанд орж байгаа нь үнэний хувьтай. Энэ бүхнээс болж Ц.Нямдорж гишүүн их л бухимдангуйгээр “Бид хуулиа тонгочуулаад, зарчим тогтоохгүй байгаа нь буруу даа. Арав, арваннэгдүгээр сарын эдийн засаг ямар байхыг хараарай.
Ер нь хэцүүхэн зураг гарна. Харин үүнийгээ мэдсээр байгаад эдийн засгаа хорлож байгаад гайхаж байна” гэж ундууцаж байсан юм. Үүнд нь бухимдсан УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан “Эдийн засаг доройтож муудсан зүйл алга” гэх тайлбар өгч байв. Хэрүүлч, заргач гэсэн хоч зүүдэг Ц.Нямдорж гишүүний үг хатуу ч гэсэн үнэн байдгийг Ч.Улаан сайд мэдэхэд илүүдэхгүй шүү гэх үгийг зарим нэгэн улстөрчид амнаасаа унагаж байсан юм.
Эх сурвалж: