“Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг баталсан байна. Өнгөрсөн онд 21 аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлого 48.5 тэрбум төгрөг төвлөрсөн аж.
Харин үүнээс байгаль хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд дөнгөж таван хувийг нь зарцуулжээ. Тиймээс орон нутгийн төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг эх үүсвэрийг хэвээр хадгалах, зарцуулалтыг нь тодорхойлсон журам гаргасан байна.