Австралийн Засгийн газар жижиг хөхтэй хүүхнүүд тоглосон насанд хүрэгчдийн киног үзүүлэх болон ийм хүүхнүүдийг порно кинонд тоглуулахыг хориглосон шийдвэр гаргажээ.
Тухайн жүжигчин бүсгүй 18-аас дээш насны байсан ч жижиг хөхнөөсөө болоод биеийн хөгжил гүйцээгүй, залуухан харагдах гэнэ.
Харин энэ нь насанд хүрээгүй хүнийг порно кинонд тоглуулж болохгүй гэсэн хуультай харшилж байгаа юм байна.
Түүнчлэн жижиг хөхтэй эмэгтэйчүүд порно кинонд тоглох нь педофиль буюу жаахан охидоор бэлгийн дур хүслээ хангах хүсэлтэй гаж донтнуудад сэдэл өгнө хэмээн Австралийн Засгийн газар үзжээ.
Тиймээс л бүр жижиг хөхтэй, насанд хүрсэн ч царай төрх нь жаахан охиных шиг эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг ч гаргахыг хориглосон байна.
Гэхдээ жижиг хөхтэй ч 40-50 насны эмэгтэйчүүд энэ хоригт хамаарахгүй гэнэ.