МАН-ын 200 гаруй гишүүн өнөөдөр МАХН-д элслээ. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва шинэ гишүүдэд батлахыг нь гардуулан өгч, шинээр элсэж буй гишүүддээ талархал илэрхийлсэн байна.
Энэхүү гишүүнчлэлийн арга хэмжээг зохион байгуулагчид МАН-аас нөлөө бүхий гишүүд нь гарч, МАХН-д элсэж байна гэж байсан ч онцлоод хэлчихээр нөлөө бүхий хүн байсангүй. Гэхдээ цаашдаа МАН-ын аймаг, дүүргийн даргаар ажиллаж байсан олон хүн МАХН-д элсэх хүсэлтээ илэрхийлээд байгаа гэнэ.
Д.Бинди