Эмэгтэй хүний дүр төрхийг хараад хэр сайн эх болохыг тодорхойлж болно гэж Британийн Сент-Эндрюс их сургуулийн судлаачид үзэж байна.
Судалгаанаас үзвэл, нүдэнд дулаахан их зөөлөн төрхтэй бүсгүйчүүд эх хүний зөн билэг сайтай аж. Тийм эмэгтэйчүүдээс олон хүүхэдтэй болж болно гэж мэргэжилтнүүд нотолжээ.
Эм бэлгийн даавар ихтэйг илтгэсэн том нүд, зузаан уруул, жижиг товчин хамар, дугуй царай нь тухайн эмэгтэй өнөр өтгөн гэр бүлтэй болохыг мөрөөддөгийн тод нотолгоо ажээ. Тус их сургуулийн лабораторийн ажилтан Мирим Ло Смит өгсөн тайлбартаа, «эм бэлгийн даавар хичнээн их байна төдий чинээгээр эмэгтэй хүн хүүхэд хүсдэг. Даавар, дүр төрх хоёр хоорондоо хичнээн нарийн уялдаа холбоотойг тогтоогоод бид их гайхсан» гэжээ. Даавар нь нүүрэндээ илэрсэн эмэгтэйчүүдийг хүмүүс илүү эмэгтэйлэг гэдэг аж.