Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг Монгол Улс ч бас сүүлийн жилүүдэд тогтмол тэмдэглэх болсон.
Тэгвэл бизнес, эдийн засгийн мэдээ мэдээллийн “Mongolian Economy” сэтгүүл энэ удаагийн усны өдрийг угтан “Усны үнэ цэн” компанит ажлыг эхлүүлсэн байна. Энэ хүрээнд төрийн засгийн холбогдох албаныхан, иргэд олон нийт, шийдвэр гаргагчдад усны асуудал чухам ямар төвшинд очиж, хүндрээд байгааг цувралаар хүргэх аж.
Түүнчлэн усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хэмнэлттэй хэрэглээнд шилжих гэх зэрэг усны талаархи тулгамдсан асуудлаар олон нийтийн дунд цуврал хэлэлцүүлэг бэлтгэн хүргэхээр төлөвлөжээ.
Д.Бинди