“Монголын Цахилгаан Холбоо” компани “4G” технологийг нэвтрүүлэх судалгааг хийж дуусган Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулсан байна. Судалгаанд танилцуулж байгаагаар төслийн хөрөнгө оруулалт эхний ээлжинд 500 сая ам.доллар байх ажээ. Харин төслийг амжилттай хэрэгжүүлэх нийт дүн нь 1.9 тэрбум ам.доллар болох юм байна.
Төсөл хэрэгжиж эхэлбэл “Монголын Цахилгаан Холбоо” компани суурин утасны зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэхээс гадна Улаанбаатар хотын хэрэглэгчид 1.5 жилийн дотор, Монгол Улсын хэмжээнд дөрвөн жилийн дотор “4G” сүлжээнд холбогдох боломжтой гэж тооцоолжээ. “4G” сүлжээг нэвтрүүлснээр одоогийн интернетийн хурд тав дахин нэмэгдэх аж.
Д.Амар