23 настай Харнаан Каур хэмээх энэ эмэгтэйд 11 настайгаас нь хойш сахал ургаж эхэлжээ. Түүний эрүү болон шанаагаар гэнэт ингэж сахал ургах болсон нь нэн хаовор төрлийн PCOS гэх тестериогень ялгарах болсонтой холбоотой гэнэ.
Харнаан сахал ургаж эхэлснээс хойш өөрийгөө бусдаас тусгаарлаж эхэлсэн байна. Харин 16 настайгаасаа эхлэн сахлаа ямар ч хамаагүй аргаар арилгах арга зам хайж эхэлсэн ч бүтэлгүйтсээр байсан аж. Тиймээс бүсгүй өөрийн энэ байдалтайгаа эвлэрч харин ч ийм сахалтай болсон нь Харнааныг бусдаас ялгаруулах онцгой зүйл болсон хэмээн бодох болжээ. Одоо тэр өөрийгөө эмэгтэйлэг, бас түүний сахал секси харагдуулдаг гэж итгэх болсон аж. Мөн тэрээр хэзээ нэгэн цагт түүнийг хайрлах сайхан эр хүнтэй учирч гэр бүл болно хэмээн хүсдэг гэнэ.