“Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аян эхэллээ

index“Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аян энэ сарын 10-аас эхэлжээ. Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг нэвтрүүлэх зорилготой аяныг хоёрдугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ныг хүртэл зохион байгуулах захирамж гаргасан байна.

Захирамжийн дагуу “Сууц өмчлөгчдийн холбоогоо шинэчлэе, сайн туршлагыг нэвтрүүлье” аяны хүрээнд Сууц өмчлөгчдийн холбооны 2013 онд хийсэн ажлын тайлан, 2014 оны ажлын төлөвлөгөөг иргэд, оршин суугчдыг оролцуулан ил тод хэлэлцүүлэн энэ сарын 15-аас ирэх гуравдугаар сарын 15-ны дотор иргэдийн санал гомдол, хүсэлтийг захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хүлээн авахыг Засаг дарга үүрэг болгожээ.

А.Амар

index

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …