Төрийн өндөр албан тушаалтнууд мэдүүлгээ бүгд өгчээ

763g7dfmv5s97bfor5msq5v3r6Авлигатай тэмцэх газар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтааж нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авдаг. АТГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Д.Цэнд-Аюушаас энэ талаар тодрууллаа.

-Албан тушаалтнуудаас 2013 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг авч нэгтгэж дууссан уу?

-Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд мэдүүлэг гаргагч албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ нийтийн албанд томилогдсон, сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор, цаашид уг мэдүүлгээ жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүргийг хүлээдэг. Одоо мэдүүлгийн бүрдүүлэлтийн мэдээ тайланг нэгтгэж байна.

-Хэчнээн албан тушаалтан мэдүүлэг гаргаж өгөх ёстой вэ. Одоогийн байдлаар хэдийг аваад байна вэ?

-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой 1500 орчим байгууллагын 51 мянга орчим албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөх ёстой. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ шууд гаргаж өгдөг төрийн өндөр болон түүнтэй адилтгах 272 албан тушаалтан хуулийн хугацаанд бүгд мэдүүлгээ гаргаж өгөөд байна. Бусад мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын хувьд гуравдугаар сарын 1-ний дотор АТГ-т ирүүлэх тайлан мэдээний дүнг нэгтгэгдсэний дараа илүү тодорхой болно.

Г.Болд

index

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …