Нью Дэлигээс холгүйхэн орших Сонипат хэмээх жижигхэн тосгонд амьдардаг Манжу Дарра хэмээх энэ бүсгүй анх төрсөн цагаасаа эхлэн зөвхөн шингэн зүйл ууж өдийг хүрчээ.
Тэрээр одоо 25 настай бөгөөд ердөө сүү, цай, ус, болон хааяа л жимсний шүүс уудаг байна. Дарра хоол хүнс идэхийг хичнээн хичээгээд ч чаддаггүй бөгөөд түүний хоолоогойр бүхэл хоол хүнс багтаж ордоггүй аж. Мөн ходоод нь ч хүлээж авч, боловсруулж чаддаггүй гэнэ.
Дарраг хоёр настай байхад анх ээж нь будаа болон талх өгсөн байна. Гэтэл охин идэж чадахгүй буцаан гаргаж уйлж эхэлжээ. Ихэд гайхсан ээж нь мах өгөхөд ч огт идэж чадахгүй аймшигтай уйлсаар байж. Ингээд эмнэлэгт үзүүлэхэд “Охиныг төрлөхийн улаан хоолойн агчилттай. Мэс засалд оруулах шаардлагатай” гэсэн онош тогтоожээ. Харамсалтай нь Дарра өдөр хоногоо л аргацаан өнгөрөөдөг, хоёр ах 5 эгчтэй өнөр өтгөн айлын хүүхэд байсан тул эцэг эх нь охиноо хагалгаанд оруулах мөнгөгүй байж. Ингээд л тэр цагаас хойш Дарра байнга л сүү, өтгөрүүлсэн сүү, цай, ус уун өсөж том болжээ.
Одоо охин нэгэнт том болж, өвчин нь ч эдгэхээргүй болсон тул шингэн зүйл уусаар энэ ертөнцийг орхих ажээ. Дарра өдөрт 5 литр сүү уудаг бөгөөд үүний хажуугаар цай ус уудаг байна. Охиныхоо эл хэрэгцээг хангахын тулд өрлөгчин аав нь өдөр бүр хичээнгүйлэн илүү цагаар ажилладаг гэнэ.