Эрт унтаж, эрт босдог нь гентэй холбоотой

dnaСудлаачид нэг айлын гурван үеийг судалсны дүнд ийм дүгнэлтэнд хүрчээ. Энэ өрхийн таван гишүүн бусдаас эрт сэрдэг “эрт шувуу” гэж нэрлэдэг хам шинж өвчтэй байжээ. Калифорни, Вермонт, Ютагийн их сургууль болон Ховард Хьюгийн анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд хүмүүсийг эртэч болгож байгаа мутант генийг Си-Кей-Ай делта гэж нэрлэжээ.

Эртэч шувуу хам шинж өвчтэй хүмүүс хоногт бусадтай ижил хугацаагаар унтдаг ч унтаж байхдаа олон удаа сэрж, бусдыг босохоос бүр эрт нойр нь сэргэдэг ажээ.

Бусдаас эрт сэрдэг энэ хүмүүс өдөр хийх ажлаа өглөө эрт амжуулахад нь хэн ч садаа болдоггүй болохоор энэ байдал нь өөрсдөд нь ашигтай байдаг гэнэ. Харин зарим нь бусдын амьдралын хэмнэлтэй нийлж чадахгүй байгаадаа их зовдог ажээ.

Гэхдээ өглөө босох зөвхөн төрөхөөс заяадаг зүйл биш юм. Дасан зохицол буюу адаптаци гэж нэг юм бий. Тэгэхээр та ажил хэрэгч, бүтээлч, эрүүл өглөөг сонгох зам нээлттэй гэсэн үг шүү.

index

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …