УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Хятадын Элчин сайд Ван Сяолунтай уулзжээ

УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ван Сяолуныг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Элчин сайдад хандан Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайд идэвх чармайлттай ажиллаж байгаад талархал илэрхийлээд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан “Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах болсон нь Монгол Улс, Хятад Улсын иргэдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн “Найрсаг харилцааны жил”-ийн арга хэмжээг зохион байгуулах хөтөлбөрийн дагуу манай холбогдох байгууллагууд ажиллаж байгаа хэмээн УИХ-ын дарга З.Энхболд үргэлжлүүлэн дурдаад Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа бодитой үр дүнтэй өргөжиж, томоохон төслүүдэд хамтран ажиллах боломж гарч ирж байгааг онцоллоо.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …