Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа

ago0tqlmosk224avjikt8kl7aСанхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Үнэт цаасны бүртгэлийн журмыг шинэчлэн баталлаа. Ингэснээр 2009 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр батлагдсан үнэт цаасны бүртгэлийн журам хүчингүй болж байна. Шинээр батлагдсан “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь хөрөнгийн зах зээлийн шинэ орчин, систем болон зах зээлд шинээр нэвтэрсэн эрх зүйн актуудтай уялдаа холбоотой байх бөгөөд үнэт цаасны бүртгэлийн үйл ажиллагааг илүү олон улсын стандартад нийцсэн, энгийн, ойлгомжтой болгожээ. Түүнчлэн үнэт цаасыг шинээр бүртгэхэд Санхүүгийн зохицуулах хорооноос тавих хяналт, Монголын хөрөнгийн биржээс тавих шалгуур гэх зэрэг олон асуудлыг тодорхой болгосон байна.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …