Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн есөн суманд гарсан мал , амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс болж цөөнгүй малчны хот харлаад байна. Албаныхан шүлхий өвчний голомтыг сэдрээж , өвчнийг тархаахгүйн тулд өндөржүүлсэн бэлэн байдал тогтоож, хөл хорио тогтоогоод байгаа билээ.
Гэвч өвчний тархалтыг зогсоох тулгуур хүчин зүйл болох шүлхийн эсрэг 1.2 сая тун ва кцины нөөц улсын хэмжээнд дууссан талаар Мал эмнэлэг , үржлийн газраас мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор ирэх долоо хоногоос шүлхийн эсрэг нэг сая тун ва кциныг ОХУ-аас импортлохоор болсон байна.
Д.Үүлэн