Маргааш УБЕГ хагас ажиллана

241e658be5bfe718bigУлсын бүртгэлийн ерөнхий газрын архивын ачаалал нэмэгдэж байгаатай холбогдуулан Иргэний баримтын архивын хэлтэс энэ бямба гаригт 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж  архивын лавлагаа олгохоор болсон байна. Учир нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд  заасны дагуу болзлыг хангасан эхчүүд гуравдугаар сарын 1-ний дотор Халамж үйлчилгээний газарт материалаа бүрдүүлж өгөхтэй холбогдуулан архиваас төрсний болон нас барсны лавлагаа олгох ажлын ачаалал нэмэгджээ. Тиймээс иргэд лавлагаа авахаар ирэхдээ төрүүлсэн эхийн болон хүүхдийн овог, нэр, хэдэн хүүхэд төрүүлсэн, хүүхдээ хэдэн онд хаана бүртгүүлсэн /тухайн үеийн засаг захиргааны нэрээр/, хэрэв нас барсан бол нас барсан он сар өдөр, бүртгүүлсэн газар /мөн тухайн үеийн засаг захиргааны нэрээр/ зэргийг зайлшгүй мэдэж ирэх шаардлагатайг УБЕГ-аас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …